Skip to main content

Бар код – QR /Quick Response Code/

QR гэж юу вэ
Дөрвөлжин хүснэгтэр бүтэцлэгдсэн хурдан уншигдаж хэрэгцээт мэдээллийг хүргэх зорилготой 2D код юм. Анх 1994 онд зохион бүтээгдсэн ч шинэ дэвшилтэд технилогит код хэвээр ашиглагдсаар байна.
Яагаад QR код эрэлт хэрэгцээтэй болов ?
QR кодыг ашиглаглахад хялбар, ямар ч хулдаасан хэвлэл дээр хэвлэгдэж утасны камер, сканнераар уншуулах боломжтой. Орчин үеийн техник технологийн хөгжлийн нөлөөгөөр хүн бүр камертай, ухаалаг гар утас барьж, мэдээ мэдээллийг гар утсаараа дамжуулан авах болсон. Үүнтэй холбоотойгоор QR код хэрэглээөсч байгаа юм.Нэг үгээр тодорхой мэдээллийг өөртөө багтаасан QR кодыг өөрийн гар утсандаа уншуулснаар мэдээ мэдээллийг асар богино хугацаанд олох, солилцох боломж бүрдэж байна.
Худалдааны салбарт: Хамгийн гол нь QR код нь өмнө худалдааны салбарт өргөн хэрэглэгддэг UPC шугаман кодтой харьцуулахад мэдээлэл багтаах багтаамжийн илүү, мөн нээлттэй үнэгүй код уншигчийг татан өөрийн гар утас болон Ipad зэрэгт суулгасгаар хүссэн хэн ч хаана ч уншуулах боломжтой гэдгээрээ давуу талтай юм. Нэг ёсондоо хэрэглэгчдэд өөрөө өөртөө үйлчлэх, нэмэлт мэдээллийн авах боломжоор хангаж байгаа юм. Хэрэглэгч бараа бүтээгдэхүүн дээрх QR кодоор дамжуулах тухайн үйлдвэрлэгч компани болон ижил төрлийн бүтээгдэхүүнүүд, үнийн мэдээллийг авах боломжтой юм. 
Гар утас, Ipad- нд QR код уншигч суулгах
Та QR кодыг Android утас, Ipad, Ipod болон Tab –аар уншуулах боломжтой.  Мөн гар утас болон Ipad, Tab –ндаа QR код уншигч татан суулгана. Ингээд та QR кодоор дамжуулах бүх мэдээллийг унших боломжтой.
Өөрийн гар утсан дээрх Play store хэсгээс QR code scanner хайж татан авах эсвэл интертнэтээс татан авч болно.
QR код уншигчийг доорх холбоосоор орж татаж авч, өөрийн гар утсандаа суулган ашиглах боломжтой.
QR код уншигч татах холбоос: https://play.google.com/store/apps/details?id=la.droid.qr&hl=en
QR 2D кодын давуу тал
  1. Өгөгдлийн өндөр багтаамтай. Стандарт хэмжээ нь 7089 тэмдэгт багтаах багтаамжтай.
  2. Өгөгдлийнтөрөл. Мэдээллийн бүх хэлээр кодлон дамжуулах ашиглах боломжтой.
  3. Ямар ч хэмжээгээр хэвлэгдэх боломжтой. Том жижиг янз бүрийн хэмжээгээр хэвлэгдэх боломжтой.
  4. Бохирдуулах болон гэмтээсэн нөхцөлд сэргээх боломжтой. Кодыг бохирдуулах болон урссан тохиолдолд ч оруулсан өгөгдлүүдийг дахин сэргээх боломжтой байдаг учир QR кодонд  алдааг засварлах өгөгдөл давхар суусан байдаг.
  5. 360° аар уншигдах боломжтой . Ямарч хэлбэр хаашаа харуулсан ч адилхан мэдээллүүд бүгд уншигддаг.
  6. Нэмэлт кодын тохируулга. QR код хамгийн ихдээ 16 жижиг тэмдэгтээр хуваагддаг тул энэ нь хэвлэхэд илүү тохиромжтой болж өгдөг .
  7. Дэлгэрэнгүй мэдээлэл ашиглах. Бусад 2d баркодуудтай харьцуулхад QR код нь илүү нарийвчилсан мэдээлэл агуулсан байдаг.

QR 2D бар код нь өгөгдөл хадгалах олон төрөлтөй

1D хэмжээст код болох  (UPC/EAN) кодууд нь 30 үсэгээр хязгаарлагдаж бага өгөгдөл агуулдаг бол 2D код нь хамгийн багадаа 7089 тэмдэгт агуулдаг.
Мэдээллийн төрөл нь
  • Текст хэлбэр
  • Линк холбоос
  • Утасны дугаар
  • SMS/MMS мэдээлэл
  • Имэйл хаяг
  • Холбоо барих бүх холбоотой мэдээллүүд
  • Календар

QR бар кодыг ямар ч байдлаар байрлуулах боломжтой

Уг баркод хийгдсэн цагаасаа зар суртчилгаа сонин, ном хэвлэл, сав баглаа боодол, бараа бүтээгдэхүүний шошго зэрэг олон хэвлэмэл хэлбэрээр ашиглагдсаар ирсэн.
QR ашиглах ямар даву тал байдаг вэ?
  • Бүх мэдээллийг баркодноос авах боломжтой  – байгууллагын зорилго зохион байгуулалт, хаана байрладаг, холбогдох дугаар, бусад барааны танилцуулга, ямар шинэ урамшуулал зарлаж байгаа зэрэг сонирхсон мэдээллийг байрлуулсан баркодноос уншуулан авах боломжтой энэ үед та заавал интернет орох шаардлагагүй болно. /сонирхсон мэдээллээ заавал хайж цаг хугацаа алдалгүй олох боломжтой./
  • Байгаль орчинд ээлтэй  – QR код хэвлэхэд ямар ч илүүдэл материал, хог хаягдал гаргахгүй, харин дахин хэрэглэх боломжтой байдаг.
  • Ашиглах цар хүрээ  – QR нь хэвлэмэл байдлаар болон онлайн хэлбэрээр тараан байршуулах боломжтой.
  • Ашиглах төхөөрөмж – QR кодыг уншуулахад тусгай технилоги шаардлагагүй ба танд ухаалаг утас байхад хангалттай.  
  • Хэрэглэгч үйлчлүүлэгчидтэй холбогдох шинэ боломж

Comments

Popular posts from this blog

publisher програмын тухай start-all programs-microsoft office -microsoft office publisher 2007 програмыг ажиллуулахад програмын үндсэн цонх дараах байдалтай харагдана дээрхээс хэрэгцээт загвараа сонгоод  great mовчин дээр дарж өөрчлөлт оруулах шинээр загвар үүсгэх боломжтой болно. танилцуулга  Business Card – Нэрийн хуудас  Calendars – Календарь 1 энэхүү програм нь ном сонин сэтгүүл суртчилгаа нэрийн хуудас зэрэг эх бэлтгэх зориулалттай . янз бүрийн бэлэн загвар дээр ажилхаас гадна шинэ загвар бүтээх боломжийн бэдэнд олгосон байна. publisher type хэсгээс хэрэгцээт загвараа сонгоно.  blank page -янз бүрийн хэмжээтэй хоосон хуудаснууд  advertisements - зар суртчилгаа award gertificates -гэрчилгээ өргөмжлөл  banners - лоозон  brochures - тохимол танилцуулга business gards - нэрийн хуудас  calendars - календарь  catologs - жагсаалт  e-mail -цахим шуудан  envelopes -дугтуй  flyers - суртчилгааны хуудас  gift gertificates -бэлгийн карт...
өргөмжлөл
Google-ийн тухай түүх Хэрэв та нэгж бүр нь 500 хувьцаанаас бүрдсэн 33 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, мөн дээрээс нь 24 цагт 8 сая долларын орлого оруулдаг, өдөрт хэдэн зуун сая хэрэглэгч ханддаг дэлхийн номер нэг хайлтын системтэй байсан бол танд өөр юу хэрэгтэй байх байсан бэ? Ийм л нэгэн хувь тохиол Сергей Брин, Ларри Пейж нарт тохиожээ. Стэнфордын их сургуулийн жирийн 2 оюутан Сергей Брин, Ларри Пэйж нар өөрсдийнхөө эхлүүлсэн Google хэмээх жижиг төсөл нь дэлхийн интернэтийн хөгжлийг тодорхойлогч хамгийн хүчирхэг систем болж, тэдэнд хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгийг авчирна гэдгийг бүрэн төсөөлөөгүй байсан биз ээ. Өнөөдөр Google нь 12,000 гаруй ажилтантай, 3 тэрбум долларын жилийн орлоготой дэлхийн хамгийн үнэ цэнэтэй мэдээллийн хэрэгсэлд тооцогдоод байна. Энэ их амжилтын эзэд болох Сергей Брин, Ларри Пэйж нар хэн бэ? Сергей Брин 141 тэрбум долларын хөрөнгөтэй, дэлхийн номер нэг интернэт хайлтын систем болох Google-ийг үндэслэн байгуулагчдын нэг Сергей Брин нь 1973 оны 8 дуга...