Skip to main content

Google-ийн тухай түүх

Хэрэв та нэгж бүр нь 500 хувьцаанаас бүрдсэн 33 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, мөн дээрээс нь 24 цагт 8 сая долларын орлого оруулдаг, өдөрт хэдэн зуун сая хэрэглэгч ханддаг дэлхийн номер нэг хайлтын системтэй байсан бол танд өөр юу хэрэгтэй байх байсан бэ? Ийм л нэгэн хувь тохиол Сергей Брин, Ларри Пейж нарт тохиожээ. Стэнфордын их сургуулийн жирийн 2 оюутан Сергей Брин, Ларри Пэйж нар өөрсдийнхөө эхлүүлсэн Google хэмээх жижиг төсөл нь дэлхийн интернэтийн хөгжлийг тодорхойлогч хамгийн хүчирхэг систем болж, тэдэнд хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгийг авчирна гэдгийг бүрэн төсөөлөөгүй байсан биз ээ. Өнөөдөр Google нь 12,000 гаруй ажилтантай, 3 тэрбум долларын жилийн орлоготой дэлхийн хамгийн үнэ цэнэтэй мэдээллийн хэрэгсэлд тооцогдоод байна. Энэ их амжилтын эзэд болох Сергей Брин, Ларри Пэйж нар хэн бэ?
Сергей Брин
141 тэрбум долларын хөрөнгөтэй, дэлхийн номер нэг интернэт хайлтын систем болох Google-ийг үндэслэн байгуулагчдын нэг Сергей Брин нь 1973 оны 8 дугаар сарын 21 ны өдөр Москвагийн нэгэн Еврей гэр бүлд мэндэлжээ. Одоогоор 34 настай Сергей Брин нь Google ийн технологи хариуцсан ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд түүний нийт хөрөнгө 16,6 тэрбум ам.доллараар тоологдон дэлхийн 26 дахь, АНУ-ын 9 дэх баян хүнд тооцогдож байна. Дэлхий дээр амьдарч буй 6 тэрбум гаруй хүнээс тэрбумтан болж гарна гэдэг тийм ч амар бус. Тэр тусмаа 30 насандаа энэ амжилтад хүрнэ гэдэг бол бүр хэцүү зүйл. 2007 оны байдлаар манай гариг дээр нийт 793 тэрбумтан байдгийн дөнгөж 1% нь буюу 6 нь л 35 хүрээгүй залуус байдаг байна. Эдгээр 6 залуусын 2 нь хөрөнгөө бусдаас өвөлж авсан, 4 нь өөрийн хүчээр хөрөнгөө босгосон байна. Сергей Брин бол өөрийн хүчээр хөрөнгөө бий болгосон 4 хүний нэг ба тэр дундаа хамгийн залууд тооцогддог.
Сергей Бриний эцэг эх хоёул математикчид байсан учир тэдний нөлөөгөөр тэр бага наснаасаа математикийн ухаанд суралцаж эхэлсэн. Энэ нь түүний цаашдын амьдралд маш их нөлөө үзүүлсэн юм. 1979 онд түүнийг 6 настай байхад нь түүний гэр бүл АНУ-руу цагаачлан гарч тэндээ сууришан амьдарснаар Сергей Бриний шинэ амьдрал эхэлжээ. Тэрээр Мэриландын энгийн нэгэн бага сургуульд элсэн орсон ба түүний эцэг хүүгийнхээ боловсролд нилээд анхаардаг нэгэн байсан учир хичээлээс гадуур хүүдээ гэрээр маш их зүйлийг зааж сургадаг байв. Сүүлд хүүгийнхээ амжилтын талаар Сергей Бриний ээж хэлэхдээ: "Үнэхээр үнэмшихэд хэцүү. Сергей багаасаа математик, компьютерт сайн, маш чадварлаг байсан ч ийм түвшинд хүрнэ гэдгийг хэзээ ч төсөөлж байгаагүй" гэжээ.

1990 онд дунд сургуулиа төгссөний дараа аавынхаа багшилдаг байсан Мэриландын их сургуульд компьютер, математикийн чиглэлээр сурахаар элсэн орж, 1993 онд маш өндөр үнэлгээтэйгээр тус их сургуулийг бакалаврын зэрэгтэй төгсжээ. Сергей Брин сурах хүсэлдээ хөтлөгдөн Мэриландын их сургуулийг төгссөнийхөө дараа шууд залгуулан Стэнфордын их сургуульд орсон байна. Стэнфордын их сургуульд мастерын зэргээ амжилттай хамгаалсныхаа дараа эцгийнхээ нэгэн адил проффесор болохоор үргэлжлүүлэн сурчээ. Докторын зэрэг горилон ажиллаж байх энэ үедээ тэрээр ирээдүйн хамтрагч Ларри пэйжтэй танилцсан байна. Энэталаар хожим дурсан ярихдаа; "Анх Ларритай уулзаж ярилцаж байхад онцын сонирхолтой юм ажиглагддаггүй байсан. Гэхдээ хэсэг хугацааны дараа бид ижил сонирхолтой, хийж байгаа эрдэм шинжилгээний ажлуудад мань нийлэмжтэй юм нилээд байгааг олж мэдсэн" гэжээ. Ларри пэйж, Сергей Брин нар хамтран хэд хэдэн судалгааны ажил хийсний эцэст алдарт Google төслөө эхлүүлжээ. Сергей нь залуухан ганц бие тэрбумтан гэдэг утгаараа эмэгтэйчүүд, бүсгүйчүүлийн анхаарлын төвд байдаг байсан ч 2007 оны 5 сард биотехнологийн мэргэжилтэн Анне Вожцикитэй гэр бүл болжээ.

Ларри Пэйж
Лаурэнс Пэйж буюу Ларри Пэйж нь 1973 оны 3 сарын 26 ны өдөр Мичиган мужид төржээ. Тэрээр Ооод!е-ийг Сергей Бриний хамт үүсгэн байгуулсан бөгөөд хамтрагчийнхаа адил дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 26-д, АНУ-ын хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 9-д ордог байна,
Ларри Пэйж нь төрөхдөө л компьютерийн чиглэлийн хүн болох иь шийдэгдсэн гэхэд болно. Түүний эцэг Карл Пэйж нь Мичиганы их сургуулийн компьютер, хиймэл оюун ухааны проффесор, ээж Глория Пэйж нь Мичиганы их сургуулийн програмчлалын багш. Мөн түүний ах Карл Виктор Пэйж нь хожим Үапоо-д хагас тзрбум ам.доллараар худалдагдсан иГроуп-ын үүсгэн байгуулагч юм. Ийм орчинд төрж өссөн тэрээр компьютертай аль 6 настайгаасаа эхлэн нөхөрлөжээ. Ларри Пэйж бусдын адил Мичиганы энгийн нэгэн дунд сургуульд элсэн орж, Мичиганы их сургуулийг компьютерийн инжинер чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгсжээ. Үүнийхээ дараа мастерын зэрэг авахаар Стэнфордын их сургуульд орж, улмаар докторын зэрэг горилон сурах болов. Энэ хугацаандаа тэрээр Сергей Бринтэй танилцаж хамтран Соод!е төсөл дээр ажиллаж эхэлжээ.
Google-ийг үүсгэн байгуулсан нь
Google-ийг үндэслэгч 2 залуу анх танилцах үед Сергей Брин 23 настай, Ларри Пэйж 24 настай байжээ. Эхэн үед тэд үзэл бодлын хувьд нилээд зөрчилдөөнтэй, ярилцсан юм бүр дээрээ зөрж, маргадаг байсан байна. Харин их хэмжээний мэдээллийг зохион байгуулах, тэдгээрээс цэгцтэй мэдээлэл олж авах асуудлыг хэрхэн шийдвэрлэх тал дээр санал нэгддэг байсан нь тэднийг өөрсдийг нь ч гайхшируулдаг байв. Улмаар 1996 оны 1 сараас тэд хамтран ВаскКиЬ хэмээх хайлтын систем дээр ажиллаж эхэлжээ. Ларри аливаа цахилгаан эд зүйлсийг засаж сэлбэх дур сонирхолтой байсан нь түүнийг энэ тал дээр тодорхой хэмжээний мэдлэгтэй болгосон. Үүнийгээ ашиглан ВаскRuЬ үйлдлийн системдээ зориулан бага оврын серверийг өөрөө зохион бүтээжээ. Хөрөнгө мөнгөгүй хоёр оюутны хувьд энэ нь маш сайн бүтээл болж чадсан бөгөөд жилийн дараа ВаскRuЬ систем нь тодорхой хүрээнд нэр алдрыг олж чадсан байна. Ларри, Сергей хоёр өөрсдийн бүтээсэн хайлтын системдээ үнэхээр сэтгэл хангалуун байлаа. Сонирхолтой нь тэд бусад үйлдлийн системүүдээс илүү хурдан, боловсронгуй, маш сайн шинэ систем бүтээж чадсан гэдэгтээ итгэлтэй байсан хэдий ч өөрсдийн компанийг байгуулъя гэсэн ямар ч бодол тэдэнд байгаагүй байжээ. Тэд өөрсдийн бүтээсэн хайлтын системээ тухайн үед хөл дээрээ босчихсон том компаниудад санал болгосон байна. Гэтэл тэдний төсөөлж байснаас маш бага хүн энэ хайлтын системийг сонирхож үзжээ. Зарим нь авч хэлцэхийг ч хүсэхгүй байв. Нэгэн портал сайт эрхэлдэг компанийн захирал Ларри, Сергей нарт хандаж: "Бид өөрсдийн зах зээлийн 80 хувийг аль хэдийн эзэлсэн. Энэ бидэнд хангалттай. Яагаад манай хэрэглэгчид хайлтын систем ашиглах ёстой гэж" хэмээн хэлсэн гэдэг. Харин Үапоо-г үүсгэн байгуулагч David Pilo нилээд сонирхож үзээд компани байгуулж системээ илүү сайжруулахыг тэдэнд зөвлөсөн байна. Ингэсний дараа дахин ярилцаж болох юм гэдгээ ч David Pilo хэлжээ. Тэр ирээдүйн хамгийн том өрсөлдөгчөө ийнхүү гаргаж ирж байгаагаа хэрхэн мэдэх билээ. Хэрэв тэр үед Үаhоо Сергей, Ларри нарын саналыг хүлээн авсан бол өнөөдөр бид гүүгэлдэх гэж ярихгүй яхүүдэх хэмээн яриад сууж байхсан.

Томоохон порталуудын сонирхлыг татах гэсэн оролдлого нь бүтэлгүйтсэн хоёр залуу маань өөрсдийн компанийг байгуулахаар эргэлт буцалтгүй шийджээ. Тэдэнд байрлах байрны түрээсийг төлөх, terabyte хэмжээтэй санах ой худалдан авахад шаардлагатай бага хэмжээний мөнгө хэрэгтэй байв. Тиймээс тэд бизнес төлөвлөгөө бичиж хөрөнгө оруулагчийн эрэлд гарсан байна. Тэдний хамгийн эхэнд уулзсан хүн бол Sun Microsystems-ийн үүсгэн байгуулагч Andy Bechtolsheim байжээ. Тэрхүү уулзалтынхаа талаар Сергей дурсахдаа: "Стэнфордын нэгэн байгууламж дотор бид түүнтэй уулзаад өөрсдийн төлөвлөгөөний талаар товч танилцуулж билээ. Тэр хаа нэгтээ явах гээд яарч байсан болохоор 'Бид энийг ингэж энд нарийвчлан ярилцаад яах вэ. Би чек бичээд өгьеҮээд 100,000 долларын чек өгч билээ. Энэ нь Google-ийн хамгийн анхны хөрөнгө оруулалт байсан юм" гэжээ. Үүний дараагаар тэдний компани хэд хэдэн хөрөнгийн оруулагчдын анхаарлыг татаж 1 сая ам.долларыг цуглуулж чадсан байна. 1998 оны 9 сард компаниа Google хэмээн нэрлэж албан ёсоор компаниа байгуулжээ. Тэд Калфорни дахь найзынхаа грашинд үйл ажиллагаагаа явуулдаг байв. Удалгүй Google.com нь бета хувилбартаа байсан хэдий ч өдөрт 10,000 гаруй хүн ханддаг, олон хүний орох дуртай вэб хуудас болж чадсан байна. 1998 оны сүүлээр маш олон нэр бүхий сэтгүүлүүд тэдний талаар нийтэлж, РС PC Magazine Google.com-ыг хамгийн шилдэг 100 вэб хуудастаа багтаасан байна. Ларри, Сергей нарын шинэ бизнес гайхалтай хурдтай өсөж байлаа. 1999 оны 2 сар гэхэд өдрийн 500,000 хайлт Google.com-оор дамжин хийгддэг болов. Иймээс ажилтан нэмж авах шаардлагатай болж ажилтныхаа тоог 8 болгон өргөжүүлэн Пало Алто дахь нэгэн жижигхэн албан тасалгаанд нүүн оржээ. Тэдний энэ хурдацтай өсөлт бусад том компаниудын анхаарлыг татахгүй байж чадсангүй. Ар араасаа томоохон хөрөнгө оруулалт орж ирсээр... Яг нэг жилийн дараа Ооод1е.сот руу өдөрт дунджаар 3 сая хүн ханддаг болж бета хувилбараасаа гарсан байна. Тэдний хэрэглэгчид өдөр ирэх тусам улам ихсэж 2000 оны 6 сар гэхэд 18 сая хайлт өдөрт хийгддэг болов. 2002 оноос сурталчилгааны системийг боловсруулан хэрэгжүүлж эхэлснээр асар их мөнгөний урсгалыг өөрийн компани руугаа чиглүүлэх эхлэл болжээ. AdWords хэмээх энэ сурталчилгааны системд хүссэн хэн боловч хамрагдах боломжтой, post-per-click буюу даралт бүрт төлөх зарчмаар явагддаг байв. Жил сараар биш өдөр хоногоор өөрчлөгдөж буй интернэтийн орчинг даган хэрэглэгчдийн хүсэл шаардлага ч улам бүр өөр болж байв. Үүнийг дагаад Google маш олон төрлийн үйлчилгээг хэрэглэгчдэдээ үнэ төлбөргүйгээр санал болгодог болжээ. Хэрэглэгчдийнхээ юу хүсэж байгааг цаг алдалгүй мэдэрч, интернэтийн орчны өсөлттэй хөл нийлүүлэн алхаж чадсаны хүчинд Google нь дэлхийн номер нэг хайлтын систем болж чадсан юм.
Өнөөдөрийн Google
Hэгэн жижиг грашнаас хоёр хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхэлж байсан Google өнөөдөр 12,000 гаруй ажилтантай, 8 тэрбум вэб хуудаснаас хайлт хийх чадвартай, 35 хэл дээр 358 сая хэрэглэгчдэд үйлчилдэг, жилийн 10,6 тэрбум долларын орлоготой аварга том корпораци болж чаджээ. Google нь байгуулагдаад 11 жил болж байгаа хэдий ч энэ үзүүлэлтээрээ нэг зууныг элээсэн дэлхийн аварга корпорациудыг аль хэдийн ардаа орхисон байна. Үнэт цаасны зах зээл дээр Google-ийн хувьцаа нь хамгийн эрэлттэйгээс гадна хамгийн хурдацтай өсөж байгаа дээд зэрэглэлийн үнэт цааст тооцогдож байна. Мөн Google нь орчин цагийн хүмүүсийн өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болж чадсан. Үүний нэгэн тод жишээ бол Оксфордын их сургууль Англи хэлний үгийн санд интернэтээр хайлт хийх гэсэн утга бүхий Google хэмээх шинэ үгийг нэмж оруулсан явдал юм. Өнөөдөр Google.com-оор өдөрт 150 сая гаруй хайлт хийгддэг ба эдгээр хайлтын үр дүнг хамгийн оновчтой, хурдан гаргахын тулд 150,000 гаруй аварга том сервер, дэлхийн өнцөг булан бүрээс шилэгдсэн өндөр чадвартай мянга мянган мэргэжилтнүүд ажиллаж байна. Google корпорацийн энэ богино хугацаанд Мак. Доналдс, Уольт Дисней, Женерал Моторс-ийг нийлүүлснээс ч хүчирхэг том корпораци болоход маш олон хүчин зүйлс нөлөөлсөн. Гэсэн хэдий ч Сергей болон Ларри нарын хүчин чармайлтгүйгээр өнөөдрийн Google байх байсан гэж үү? 2001 оноос Сергей, Ларри нар Google-ийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах үүргийг Эрик Шмидтэд шилжүүлсэн боловч өнөөдөр Сергей Брин технологи хариуцсан ерөнхийлөгчөөр, Ларри Пэйж бүтээгдэхүүн хариуцсан ерөнхийлөгчөөр тус тус ажилласаар байна. Танд сонирхуулан хэлэхэд Сергей Брин технологи хариуцсан ерөнхийлөгчийн алба хашсаныхаа төлөө өөрийн компаниасаа жилийн 43,000 ам.доллараар цалинждаг бол Ларри Пэйж жилийн 35,000 ам.долларын цалин авдаг юм байна. Мэдээж энэ нь тэдний нийт орлого биш юм. Тэд өөрсдийн эзэмшдэг хувьцаанаасаа сард хэдэн арван саяар нь олдог ажээ.

Comments

Popular posts from this blog

өргөмжлөл
publisher програмын тухай start-all programs-microsoft office -microsoft office publisher 2007 програмыг ажиллуулахад програмын үндсэн цонх дараах байдалтай харагдана дээрхээс хэрэгцээт загвараа сонгоод  great mовчин дээр дарж өөрчлөлт оруулах шинээр загвар үүсгэх боломжтой болно. танилцуулга  Business Card – Нэрийн хуудас  Calendars – Календарь 1 энэхүү програм нь ном сонин сэтгүүл суртчилгаа нэрийн хуудас зэрэг эх бэлтгэх зориулалттай . янз бүрийн бэлэн загвар дээр ажилхаас гадна шинэ загвар бүтээх боломжийн бэдэнд олгосон байна. publisher type хэсгээс хэрэгцээт загвараа сонгоно.  blank page -янз бүрийн хэмжээтэй хоосон хуудаснууд  advertisements - зар суртчилгаа award gertificates -гэрчилгээ өргөмжлөл  banners - лоозон  brochures - тохимол танилцуулга business gards - нэрийн хуудас  calendars - календарь  catologs - жагсаалт  e-mail -цахим шуудан  envelopes -дугтуй  flyers - суртчилгааны хуудас  gift gertificates -бэлгийн карт...
Майкрософт Корпораци (Microsoft Corporation)  нь  АНУ -ын  Вашингтон  дахь Рэдмонд хотод төвтэй олон улсын програм хангамж хөгжүүлэгч, үйлдвэрлэгч юм. Голдуу  компьютерийн  төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэдэг. 1975 оны 4 сарын 4-нд  Билл Гэйтс  болон  Пол Аллен  нар үүсгэн байгуулса, өдгөө дэлхийн хамгийн том програм хангамж үйлдвэрлэгч компани болно. Анх Altair 8800 компьютерт зориулан  BASIC   interpreter  хөгжүүлж борлуулахаар байгуулагдсан ба 1980-аад оны дунд үед гэрийн компьютерийн  үйлдлийн системийн  ( MS-DOS ) зах зээлд ноёрхох болжээ. Үүний дараагаар  Microsoft Windows  үйлдлийн системийн цувралыг бүтээсэн байна. 1986 онд IPO-оор хувьцаа нь огцом өссөнөөр Microsoft-ын ажилтнуудаас дөрвөн тэрбумтан, 12,000 саятан төржээ. Microsoft нь үйлдлийн системээс гадна оффисын цогц програмын зах зээлд  Microsoft Office -р тэргүүлэх болов. 2011 онд Майкрософт 8,5 тэрбум доллараар  Skype...