Google Book гэж юу вэ?
Google Book нь Google-ийн дижитал сан дахь сканердсан номын
сангаас бүрэн эхийн хайлт хийж өгдөг үйлчилгээ юм. 2004 оны
10-р сард Google Print хөтөлбөр зарлагдсанаар Google-ээс хайлт
хийж буй сая сая хүмүүст номоо танилцуулах боломжийг
хэвлэгч болон зохиогчдод олгож эхэлсэн бөгөөд энэ нь цаашид
Google Book нэртэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн
явуулахаар болжээ. Google Book ихэнх номыг товч танилцуулга
хэлбэрээр үзүүлэн хэрэв уншигч хүсвэл худалдан авч болох
онлайн худалдааны хаягууд, уншиж болох номын сангуудын
тухай мэдээллийг өгсөн байдаг. Мөн зарим номны тухайд тодорхой хуудсуудыг унших,
агуулгыг харах боломжийг уншигчдад олгосон байдаг ба энэ нь ялангуяа онлайн хэлбэрээр
худалдан авах, захиалахын өмнө сонголтоо зөв хийх боломжийг тэдэнд олгодог байна.
Түүнчлэн зохиогч нээлттэй тавихыг зөвшөөрсөн, зохиогчийн эрх нээлттэй болсон
номнуудыг бүрэн эхээр нь унших боломжтойгоор ч тавьдаг. 2008 оны 11-р сарын байдлаар
Google Book-н сан 7 сая орчим номтой болсноос 1 сая орчим номыг хэсэгчлэн харж болох
хэлбэрээр, 1 сая орчим номыг бүрэн эхээр уншигдах боломжтойгоор оруулжээ.
Энэхүү том санг бүрдүүлэхэд олон байгууллагууд оролцож байгаа бөгөөд Харвардын их
сургууль, Мичиганы их сургууль, Нью-Йоркийн нийтийн номын сан, Оксфордын их
сургууль, Станфордын их сургуулиуд голлох үүргийг гүйцэтгэн хамтран ажиллаж байна.
Google Book – с ном хайх
Google-ийн үндсэн хайлтын системээс(www.google.mn) таны өгсөн түлхүүр үгийн дагуу
хайлт хийх явцад Google Book дэх ном олдвол таньд үзүүлдэг хэдий ч та зөвхөн Google
Book-ийн сангаас ном хайя гэвэл дараах аргыг ашиглаарай.Gook Book дэх номыг ашиглах
Google Book-ийн сан дахь ном сэтгүүлүүд нь Товч танилцуулга(Snippet view), Агуулгыг
хэсэгчлэн харах(Preview), Бүтэн эхээр нь унших(Paid full view) гэсэн гурван хэлбэрээр
тавигдсан байдаг. 2008 оны 11-р сарын байдлаар Google Book-н сан 7 сая орчим номтой
болсноос 1 сая орчим ном хэсэгчлэн харах хэлбэрээр, 1 сая орчим ном бүрэн эхээр
уншигдах боломжтойгоор оржээ. Гэхдээ тухайн номыг хүсвэл цаасан хэлбэрээр нь
худалдан авах онлайн худалдааны хаягууд, уншиж болох номын сангийн хаягууд
байрладаг. Мөн их дээд сургуулиуд Google-тэй тусгайлан гэрээ хийсний үндсэн дээр
өөрийн сургуулийн оюутнуудад унших эрхийг авч өгдөг.
Бүрэн эхээр унших боломжтой номыг PDF хэлбэрээр татан авч ашиглахыг зөвшөөрсөн бол
Download холболтыг ашиглан татаад Google-с тавьсан нөхцлийн дагуу ашиглах боломжтой.
Өөрийн номын санг үүсгэх
Та Google book дэх номын сангаас сонголт хийж өөрийн номын санг үүсгэж болдог. Үүний
тулд та Google-н өөрийн гэсэн бүртгэлийн хаягтай байх ёстой. Google Book зохиогч, хэвлэгчдэд ямар боломж олгодог вэ?
Зохиогч хэвлэгч та Google Book – тэй хамтран ажилласнаар тэд таньд дараах боломжийг
олгоно.
− Уншигчдад таны номыг нээж өгнө. Google Book-р хайлт хийгээд таны ном гарч
ирсэн тохиолдолд түүнийг уншигчдад танилцуулж худалдан авах сонирхлыг
төрүүлнэ.
− Таны номын агуулгыг хамгаална. Уншигчдад таны номны тодорхой тооны
хуудсыг нээлттэй үзүүлснээр тэд өөрсдийн хайж буй мэдээлэл бүхий ном мөн
эсэхийг баталгаажуулж худалдан авах сонирхол нэмэгдэнэ.
− Номын худалдаа руу уншигчыг чиглүүлнэ. Таны ном аль номын дэлгүүрт, аль
онлайн худалдаанд байгааг холбож сурталчилж өгнө.
https://d2dq6e731uoz0t.cloudfront.net/
https://d2dq6e731uoz0t.cloudfront.net/
Comments
Post a Comment